Л.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн айлчлалд явсан тул “Гэрт ойрхон сургууль”-ийн мэдээлэл сонсохыг ХОЙШЛУУЛЛАА

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
695b28a5f48dafb24fca6ead15b470b5.webp

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр 12.00 цагаас хуралдахаар товложээ. Тодруулбал өнөөдрийн хуралдаанаар:

-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл,

-“Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсох байв.

Гэвч Боловсролын сайд Л.Энх-Амгалан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ дахь айлчлалын багт багтан явсан тул өнөөдрийн мэдээллийг хойшлуулжээ.

Сануулахад, "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийн хүрээнд хувийн сургуулиудад хувьсах зардал олгох асуудал 2026 оны төсвийн тодотголын үеэр хөндөгдсөн. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учралын ээжийн "Их засаг кинг" сургуульд 3.5 тэрбум төгрөгийн зардал олгохоор тусгасан гэх мэдээлэл дэлгэгдэж, олны шүүмжлэлийг дагуулсан бөгөөд энэ асуудал өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байгаа юм.