Г.Тэмүүлэн: Онтрэ компаниас Татварын алба руу сайн дураар шилжүүлсэн төлбөрийг оны эцэст буцаах эсвэл татварын өрөөс нь суутгана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 13 сек
00
MPA PHOTO 2026-9-100-62322.webp

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан нар танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн "Онтрэ" компанийн тусгай зөвшөөрөл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хамааралгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хоёрхон тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулах эрх нь байгаа. 

Энэ бол зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээний хөнгөлөлт чөлөөлөлт, давуу эрхийг эдэлнэ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед "Онтрэ" компани тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Тухайн процессын дагуу хугацаандаа энэ зөвшөөрлийг шилжүүлээгүй. Одоо бол тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, татвар төлсөн мэтээр мэдээлэл хийж байна. Тийм зүйл байхгүй.

ААН, байгууллагууд татвараа урьдчилаад төлж болдог. Тухайн хууль журмын дагуу төлөх ёстой татвараа төлсөн бол хүлээж авна. Үүнд татварын Ерөнхий газар тодорхойлолт гаргана. Тухайн аж ахуйн нэгж татвараа сайн дураараа төлчихсөн байвал оны эцэст буцаагаад шилжүүлнэ. Тусгай зөвшөөрөл Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу шийдэгддэг.

"Онтрэ" компани татвар төлснөөр тусгай зөвшөөрөл шилжсэн гэсэн үг биш. Хуульд заасан шаардлагуудыг биелүүлэх ёстой. "Онтрэ" компанийн тусгай зөвшөөрөл шилжсэн зүйл байхгүй гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, ЗГ-ын гишүүний хувьд хариуцлагатайгаар хэлье. 

Албан ёсны гэрээ хэлэлцээрийн ширээний ард суугаад Оюутолгой төслийн хүрээнд олборлолтод оруулж ашиглах хүсэлт тавивал хөрөнгө оруулалтын гэрээний нэг хэсэг болгож болно. Гэхдээ үр өгөөж хэрхэн хуваах талаар тохирно. "Онтрэ" компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх одоогийн хууль тогтоомжоор нээлттэй байгаа" гэв.