Зорилтод бүлэгт чиглэсэн "Солонго-1,2" төслийн түрээс, түрээслээд өмчлөх орон сууцны мкв-н үнэ 4.428.000 төгрөг байсныг 3.900.000 төгрөг болгож буулгажээ
00

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан нар танилцуулж байна.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "Гэр хорооллын янданг бууруулах Засгийн газрын 100 мянган орон сууц үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж, дэмжүүллээ. Энэхүү хөтөлбөр нь 2026-2030 он буюу 4 жилийн хугацаанд хэрэгжинэ. Зорилтод бүлэгт чиглэсэн "Солонго-1,2" төслийн түрээс, түрээслээд өмчлөх орон сууцанд орохдоо иргэд ямар ч урьдчилгаа төлөхгүй . Мкв нь 4.428.000 төгрөг байсныг 3.900.000 төгрөг болгож буулгасан" гэжээ.



