Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил илрүүлжээ

 Хууль эрх зүй
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2016-8764.webp

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт аравдугаар сарын 20-ны өдөр нийт 2,170 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс зөрчлийн шинжтэй 780, гэмт хэргийн шинжтэй 106 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчлийг илрүүлжээ.

Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байхыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс анхаарууллаа.