"Солонго-1,2" төслийн түрээс, түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалтыг аилжааны банкуудаар дамжуулж хийнэ гэв

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-9-100-62842.webp

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан нар танилцуулж байна.

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "Гэр хорооллын янданг бууруулах Засгийн газрын 100 мянган орон сууц үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж, дэмжүүллээ. Энэхүү хөтөлбөр нь 2026-2030 он буюу 4 жилийн хугацаанд хэрэгжинэ. Зорилтод бүлэгт чиглэсэн "Солонго-1,2" төслийн түрээс, түрээслээд өмчлөх орон сууцанд орохдоо иргэд ямар ч урьдчилгаа төлөхгүй . Мкв нь 4.428.000 төгрөг байсныг 3.900.000 төгрөг болгож буулгасан. "Солонго-1,2" төслийн түрээс, түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалтад ТӨР оролцохгүй. Арилжааны банкуудаар дамжуулж, нээлттэй явуулна.

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцанд гэр хорооллоос анх удаа байр авч буй иргэд болон газраа байраар сольж байгаа иргэдээ түлхүү хамруулна" гэлээ.