Ч.Хишигдалай: Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 92 автобензин 10 хоногийн нөөцтэй байна
00

АҮЭБЯ-наас мэдээлэл хийлээ. АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай "Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна. Энэ сарын 1-нээс 20-ны өдрийг хүртэл нийтлээ 40800 тонн автобензин 92 импортолсон байна. Сүүлийн 2 хоногт 4020 тонн 92 автобензин импортоор оруулсан байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 92 автобензин 10 хоног, евро 92 13 хоног, дизель түлш 28 хоног, онгоцны түлш 36 хоногийн нөөцтэй байна" гэлээ. '
Мөн тэрбээр "Аравдугаар сард АИ 92 автобензиний үнэд өөрчлөлт гарахгүй" хэмээлээ.


