У.Хүрэлсүхийн 80\20 дүрмийг эсэргүүцэгчид М.Энхболдыг бараадах болжээ

Улс төр
admin
Унших: 3 мин 41 сек
500
legacy:resources/images/news/BeFunky-collage (21)-2020-07-20-091418-112423559.jpeg

“Бүдүүн дарга”-аа унагаснаас хойш элдэв дажингүй “Сүх” жанжныхнаа далбаан дор нэг чигтэй явсан МАН эргээд хуваагдлын өмнө иржээ. АН-ынхан үргэлжийн мөнхөд явган хэрүүл, ёдортой явдагт нь Монголчууд гайхахаа больсон. Харин гаднаа найрамдалтай ч дотроо зөрчил нь бугшиж байгаад нэг л өдөр дэлбэрдэг МАН-ын дотоод зодоон нэг эхэлбэл ёстой л “цус үзэж” байж  дуусдаг. Яг тийм том зодооны өмнө МАН-ынхан тулж ирээд байгааг олон эх сурвалжууд баталж хэвлэлээр ч бичих боллоо. Ингээд ирэхээр л нэг юм болдог доо. Мэдээж энэ намын хамгийн сайн зодоонч нь У.Хүрэлсүх мөнөөс мөн. Тийм учраас айсуй зодооноос айхгүй өөртөө итгэлтэй бардам байгаа нь сүүлийн үеийн томилгоо, шийдвэрүүдээс нь илхэн харагдаж байна. 

Харин хөшигний цаана хоёр жил тойрон мишок цохьсон хотын фракцын хууччуул У.Хүрэлсүхээс урвасан түгжилүүдтэй нийлж дахин салба үзэлцэхээр бэлтгэж байна. Ингэж зодолдох болсон шалтгаан нь ардын намд тогтсон 80\20-ийн дүрэм юм. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар ийм дүрэм эртнээс тогтсон бөгөөд аливаа томилгооны 80-ийг У.Хүрэлсүх дангаараа хийдэг болоод удаж байгаа аж.

Харин үлдсэн 20-д бусад нь оролцоод байна уу гэтэл үгүй юм байна. 10 хувь нь Л.Оюун-Эрдэнэ, үлдсэн 10 хувь нь Д.Амарбаясгаланд оногдож нам нь олон нийтийн улс төрийн байгууллага гэхээсээ илүү нэг гол эзэнтэй хоёр жижиг хувьцаа эзэмшигчтэй компаний маягийн байгууллага болчихлоо гэж ундуйцах хүмүүс өдрөөс өдөрт олширч өрөлт, булчингаа чангалсаар байна.

Саяхан явагдсан сайд нарын томилгоо, араас нь дэд сайд нарын томилгоо яг ийм хуваарилалтаар явагдаж гишүүдэд гэнэтийн сюрприз барьжээ. МАН-аас УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон нэгэн эрхэм энэ талаар “ядаж УИХ-иас сонгосон дөрвөн сайдынх нь нэг “ЖДҮ-чин” хоёр нь хамаатан, үлдсэн нь хотгор шанагачин” гэж хэлсэн нь ордны өрөө дамжин улам томорсоор сайд нар дунд нэг ангийнхан, нутаг нуга, хамаатан садан, тэр ч бүү хэл МАН-ын нөлөө бүхий эрхмийн хэргийг хааж өгсөн хуулийн байгууллагын том албан тушаалтны дүүг сайд болголоо гэх яриа ордноор нэг хадсан байна. Эцэстээ энэ сайд нар МАН-ын ялалтын хаана явсан хүмүүс юм бэ? дараагийн сонгуульд намд нэг суудал аваад ирэх хүн хэд байгаа юм бэ? гэх асуултанд гишүүд ам нэгдэж хариулт нэхэх болжээ. “УИХ-ын гишүүд томсгосон тойрогт хамаг хүч хөрөнгөө гаргаж үзэлцсэн шүү, та нар УИХ-ын гишүүдээ бодож ажиллаарай” гэх үгийг М.Оюунчимэг хэлсэн болохоос бүгд л иймэрхүү анзааны байр суурьтай байгаа ажээ. 

Харин намын дарга нь “гишүүд аятайхан байгаарай, манай сайд нарыг дуудаж уулзахгүй шүү. Янз янзын юм яриад байвал шалгана, татна шүү” гэж бүлгийн хурал дээр 2 удаа чуулганы индэр дээр 1 удаа хэлж гал дээр улам тос нэмж орхисон байна. 

УИХ-ын сонгуульд намын даргынхаа шийдвэрээр өнжиж нам ялбал сайд болно гэсэн тохироотой явсан олон нөхөд “модон чихэр” үмхсэндээ жигтэйхэн уурсах болжээ. Бүдүүн даргаа сөрөн байж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж кноп дарсан гишүүд нэр дэвших эрхээ авч чадалгүй хулхидуулсандаа одоо ч хорсолтой байна.

У.Хүрэлсүхэд багагүй дэмжлэг үзүүлж шинэ засагт барьцаа зузаатгана гэж тооцсон экс Ерөнхий сайд С.Батболдын хүрээллийнхэн, МГИМО-гийн гэгдэх фракцынхан ч гайхаж хоцорчээ. “Арьс өнгөний” үзлээр М.Энхболдын тал гэж хасагдсан экс бүлгийн дарга Д.Хаянхярваа тэргүүтэй нөхөд ч тулаанд бэлтгэж байна. Өнөөдөртөө чимээгүй ч өндөлзөөд ирвэл хүч нөлөө нь ид яваа Ж.Мөнхбат, С.Бямбацогт тэргүүтэй гишүүд “нэг хэсэгтээ харья” гэсэн битүү өрөлттэй МАН-ынхан түгшүүр дүүрэн байна. 

Ийнхүү түгшүүр хурах болсон МАН-ыхан дунд “У.Хүрэлсүх ингэхийг мэдсэн бол М.Энхболдыг хэрэггүй унагаж... явж явж М.Энхболд нь хамаагүй дээр байж ядаж бусдынхаа шүүмжлэлийг сонсдог, буруу зөвөө ярилцдаг... У.Хүрэлсүх яг Н.Энхбаяр шиг нэг хүний дектатур тогтоох гэж байна. Ингээд ирэхээр л нам унадаг, буруутдаг...” гэх мэт үгсийг хоорондоо ярилцах болжээ. Тэр ч бүү хэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан, М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь буулгасан хэд хэдэн гишүүд бөөндөө нийлж бүдүүн даргынхаа уяагаар зочилж уучлалын хадаг өргөсөн сураг байна. “Ахаа бид ёстой буруу бодож, У.Хүрэлсүхийг ийм хүн гэж ёстой бодсонгүй. Та хамаагүй ноён нуруутай, зөв шударга хүн байжээ гэх” ичмээр зусар үгсийг харамгүй хэлж айраг шимж сууцгаасан гэх мэдээлэл тусгаар тогтнолын ордон хавиас дуулдах болов. 

Харин М.Энхболд “улс төр хавиар эргэлдэх найман жил ч байнаа” гэж додигор инээснээс өөрөөр элдэв санаагаа хэлээгүй гэх. Угаас ирээ ил гаргадаггүй улс төрч гэдгээр нь МАН-ыхан түүнийг андахгүй. Тийм ч учраас хэдийгээр УИХ-ын гишүүнээс бууж төрд нөлөөгүй болсон ч намдаа нөлөөтэй хэвээрээ байгаа түүнийг ийнхүү бараадах цуваа улам өргөсөх болж гэнээ.   

Хуваалцах:500

СЭТГЭГДЭЛ (50)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    mi turd hiisen yamar gaviyatai we!! hotiin buh gazariig joloochtoigoo zarj, ulsiig hujaagaar duurgesnees uur hiisen yum bna uu???

  • З
    Зочин

    Хурэлсух биш, Женко унах гээд байгаа юм биш уу? Хурэлсух туслаж чадахгуй болж. Одон нийтийн сулжээ тэгэж харагдаж байна да.

  • З
    Зочин

    Хурэлсухийг дэмжихээр барах уу! Монголыг ганц аврах найдвар! Би ч нам бус.

  • З
    Зочин

    Угуй штэ! Хурэлсух бол жинхэн манлайлагч байж чадна! Ам нь ч ажил нь ч чадвартай. Хамгийн мундаг еронхий сайд.

  • З
    Зочин

    Баттулга мэдэхгуй ээ!! Хурэлсух ухаантай ч шудрага зарчимтай дайчин эр Монголыг цэвэрлэнэ. Ард тумэн ч тууний талд байна да.

  • З
    Зочин

    Энхболд дарга ноен нуруутай дуу цоотэй, Хурэлсух мон адил ноен нуруутай шудрага уйлдэлтэй мундаг эр.

  • И
    Иргэн

    МАН ынхан Хүрэлсүхийг хэнч биш болгоно до. Н.Энхбаярыг хэнч биш болгоод хаясан. Цаадах нь намынхандаа ( хуучин) гомдоод овоо ухаарсан юм бол уу? гэж харагдаад байна лээ сонгуулиар. Ер нь энэ зан чанар чинь удамшдаг юм биш үү.

  • Г
    Ган

    Миеэгомбын Энхболд өөрийгөө зусарч бялдууч новшнуудаар хүрээлүүлээд тэд нар нь өөрийнх нь нэрийг барьж аль муу муухайг хийж ирсэн. Найзаар нь таньдаг гэгчээр тийм юмнуудтай нийлээд хүзүү сээрээ холбож байгаа хүн яавч олигтой хүн биш. Эцгийнхээ нэрийг их л муугаар дуудуулсаар унасан биз дээ. Лав нэг цүнх баригч нь бүхэл бүтэн салбарыг жинхэнэ самраад хаясан даа.

  • И
    Иргэн

    МАН-ыг хагалах ээлжит оролдлого! Яс хаяж, итгэлийг сулруулахаас эхэлж байна. Одоо бүх зүйл намын эв нэгдэл, амлалт, хөтөлбөр хэо хэрэгэиж, ард түмний ажил, амьжиргаанд яаж нөлөөлөхөөс шалтгаална !!!

  • Д
    дунд хуруу

    хоншоор чинь дутна одоо чойжилсүрэнгээс эхлээд шоронгийэ камераа захиалцгаа

  • З
    зочин

    Ямар үнэн үг вэ? ач зээ нар минь гишгэх газартай уух устай, өвөг дээдсийнхээ үлдээж өгсөн газар шороон дээрээ амар амгалан амьдрах ёстой шүү.

  • З
    зочин

    АВРАХ БОЛТУГАЙ ЦАГ ХУГАЦАА БҮХНИЙГ ХАРУУЛНА ТААЖ ЯНЗ БҮРИЙН ЯРИХ ОГТ ШААРДЛАГАГҮЙ. Гэвч энэ сайд нар төрийн албаны үйл ажиллагаа л бүхнийг шийдвэрлэнэ байх гэж харж байна. Соёлт өртөнцөд бүгд аялах болно. Төрийн албаны харьцаа ажлаа мэддэг хүний зангарга гэх мэт хүчин зүйлүүд байна. ХАРАХ л ҮЛДЛЭЭ

  • З
    Зочин

    Дотор хүн хэзээ ч санаагаа ил гаргадаггүй. хүний өөдөөс сөрдөггүй чанартай учраас танай бүдүүн дарга ингэж өндөрт гарсан юм ш дээ. Улс төрчдөө тэтгэвэртээ гараачээ.

  • З
    ЗОЧИН

    ХҮРЭЛСҮХ, БАТТУЛГА ХОЁР УЛСАА АВАРНА БУСАД НЬ ХЭН Ч БАЙСАН ХУДАЛДАНА

  • Т
    Төр минь түвшин байг

    Удам судар өсөж өндийсөн орчин ажиллаж эхэлсэн гараа туулж ирсэн зам мөр хувь хүний өөрийн унаган ааш төрх ухаан хүнлэг чанар гээд олон юм харах юм бол М.Энхболд шиг хүн ховордоо ийм л хүн хойноосоо түвшин хүмүүс дагуулах ёстой.Миеэгомбо багш агуу хүн байсандаа хүүхдээ яавч эх орон ард түмний эсрэг хүн болгохгүй .Монголчууд алдсан юм даа ерөнхийлөгч болгосон бол арай өөр байх байсан даа

  • М
    М.Энхболд дарга хшн чанартай

    М.Энхболд дарга шиг ноён нуруутай, хүн чанартай дарга монголд ер нь байна уу. 1970-аад онд Ж.Самбуу дарга шиг түшигтэй, ноён нуруутай, нөмөр нөөлөгтэй дарга байгаагүй гэдэг. М.Энхболд даргыг хамар Н.Энхбаяр, С.Баяр. Ц.Нямдорж нар нийлж худлаа гүтгэж нэр хүндийг унагаасан. Бурхан дээрээс хардаг юмаа.

  • И
    Иргэн

    Бид чинь нэг л эх оронтой энэ сайхан газар нутаг дээрээ амар тайван сайхан амьдрах юмсан! Та нар боддоо дэлхийг хамарсан цар тахлын үед эх оронтой улсууд баян хоосон гэлтгүй эх оронлуугаа тэмүүлж байна! Хүний нутагт хөөгдөж нүд үзүүрлэгдэж б.а тэгэхээр Улс орноо хөгжүүлж хүний гар харалгүй амьдармаар байна улстөр нам ярьсан малнууд аа! Чамайг үхэхэд хөрөнгө мөнгө биш газар шороо чинь хэрэгтэй малнууд аа!

  • З
    Зочин

    Яг үнэн

  • З
    Зочин

    Монголчууд хүрэлсүхийг удирдагч хамгийн сайн хүн гэж бодоод байнаадаа удахгүй хамгийн муу хүн болно яагаад гэвэл үнэн төрх нь учирнь ам ажил 2 хол зөрж байна

  • С
    сү.батболд+ хаянхярваа+сумьяа +

    засгийг 21 оны эхээр авна...гэхдээ миеэгүйгээр шүү, төлөвлөгөө гарсан, сайдын томилгоонд сунгаа явуулж эхлээд бна....

  • М
    Монгол хүн

    Хүний шунал аа гэж. Нэг удаа УИХ-ын гишүүн, эсвэл сайд болно гэдэг чинь л хүн болгонд тохиохгүй хувь тавилан биш үү?! Эсвэл улсаа ингэж хөгжүүлье гэсэн супер гоё төлөвлөгөө толгойд нь тон гээд орсон ирсэн, гэтэл У.Хүрэлсүхээс л заавал албан тушаал авахгүй бол болохгүй байгаа юм болов уу кк.

  • З
    Зочин

    МАН хоёр хуваагдаад хоёр жил болж баына. Байх л асуудал. Хаянхярваа тэргүүтэй цөөн хэдэн хүний асуудал. Газар авахгүй болсон. Хүрэлсүх намын гишүүдээм гадна ард түмний дэмжлэгтэй гэдгийг бүү март

  • З
    Зочин

    Хамгийн чадваргүй сайд.ман.ын бясаануудыг цэвэрлэж ялыг үзүүлж чадахгүй.хий томорно бас..

  • З
    Зочин

    Хүрэлсүх үнэхээр агуу удирдагч шүү, бясаанууд шээс алдах нь аргагүй

  • H
    Hotiin zaluu

    Hurelsuh Oyunerdene 2 shorond orno harj l bgaarai yag poprood bga ymniihan ard uursdu nuluuguu hiij mash ih idej uuj hezeech bgaaguigeere tomorch bga ergen toirniihon buh humuus shalgagdaad irheere yaah bol gej ineed hureh shig

  • З
    Зочин

    Миеэ хужаагаас салаад Нам цэвэршиж эхэлж бгаа шүү, новшнууд төрөөс хулгай л хийхгүй бол болохгүй юу ? Хүрэлсүх маш зөв ажиллаж эхэлж бна, Засгийн газар УИХ - аас хараат бус байх ёстой.

  • Z
    zochin

    tiim shu

  • З
    Зочин

    Засаг хэд унах вэ гэхээс eр нь тун удахгүй байх 2 жил болж чадахгүй байхаа

  • З
    Зочин

    хуулалц хуулалц

  • З
    зочин

    Ман хятадын эрлийз дахиж дагахгүй байлгүй одоо наад хужаагаа шоронд хийж алах цаг нь болсоон.Хужаагийн эрлийзүүд энэ улсад байсан цагт энэ улс өөдлөхгүй хужаа сургуулиудаа хаа ирээлүйн монголыг устнах сөнөөх хүч тэнд бэлтгэгдэж байна дандаа эрлийзүүд байга шүү.

  • B
    batbayar battsengel

    bi nam bus. Tegekhdee khurelsukh saidiig demjinee

  • З
    Зочин

    Хүрэлсүх хулгайч Баттулгаас л ангид байх хэрэгтэй. Түүнээс гадна Оюунэрдэнээс маш их болгоомжтой бай. Хүрэлсүхээ цаадах чинь эцсийн эцэст чамайг араас чинь дүрнэ шүү. Чи Нямбаатар мэтийн бацаануудыг сайд болгож хүмүүсийн дургүйг хүргээд байна. Попордог нөхдүүдээс хол бай.

  • З
    Зочин

    Би ан ын гишүүн моах ын анхдагч тэгэхдээ У Хүрэлсүх Х Баттулга 2 ыг дэмжиж байдаг Ман ынхан даргаа үгүйсгэж болохгүй тэр монгол орноо худалдахгүй гэдэгт итгэж байна

  • З
    Зочин

    Khurelsuhiin guuli ni tsuhuij bndaa hudlaa surjignehees uuriin tolgoi bhgui hun shuudee baaj sheehee hurtel mergech tulugchuus asuudag hun yaj uls udirdaj chadah vedee

  • Э
    Эрдэнэ

    Хүрэлсүх яг Энхбаярын замаар явж байгааг одоо мэдэж байгаа юмуу? МАН-ынхан хуучнаа эргэж харахгүй юм. Хүрэлсүхийг ийм замаар намын удирдах зөвлөлийнхөн өөрснөө оруулсан нүгэлтэй Одоо салах гэж бөөн юм болно. Энхбаяраас эртхэн тусламж гуйсан нь дээр байх шүү. Хүрэлсүх ээ.

  • З
    Зочин

    МАН-ын нелее бухий эрхмийн хэргийг хааж егсен, хуулийн байгууллагын том албан тушаалтны дууг сайд болголоо гэнэ уу? Энэ их л ноцтой уг бна даа. Миний фейсбук хаягаар надад энэ 3 хуний нэрийг тодорхой бичиж егч болох уу? Над нэг таамаг ч бна л даа

  • I
    irgen

    unen taldaa yum bichij ee udahgui hurelsukh unah bhaa ter ued Jenko ch tuslaj chadkui bhaa

  • З
    Зочин

    Үгүй нээрээ заавал бялуу идэх ёстой байдаг юм уу? Энхболдыг дагаж далдайгаад байгаа нөхдүүд удахгүй шоронд сууна шүү. Ард түмэн гэж байдаггүй биш байдаг гэдгийг харуулах өдөр ирнэ дээ. Хүн нэг амьдрахад эх орон элгэн саданаа хайрлаж сэтгэл тайван амьдрах нь гоё байдаггүй юмуу? Юун их шунал вэ! Эргээд тэр их хулгайлж идсэн юм нь үр хүүхдэд нь хор болно гэдгийг ойлгодоггүй малнаас 7 дор хүмүүс. Үхэхдээ авч яваад тамд очоод хахуульдаад гараад ирдэг бол зөв л дө

  • З
    Зочин

    Хүрэлсүх ч яахав. Улс хөгжих шатандаа оруулсан гэж бодож явдагдаа

  • З
    Зочин

    хүрэлсүх гэж худлаа сүржигнэхээс өөр чадах юм байхгүй аливаа зүйлд цаг хугацаа харуулдаг юм шүү дээ

  • З
    Зочин

    60- с дээш болхоороо угаасаа дэлбэрдэг түрүүчийн дэлбэрэлт дутуудсан одоо ч утаа нь уугиж байгаа харин одоо бол жинхэнэ дэлбэрэлт болж үнс нурам болно

  • З
    Зочин

    Энхболд дарга хамаагүй илүү аливаад буурь суурьтай, төлөв төвшин, ноён нуруутай, төрийн ажлын арвин туршлагатай хүн, жаахан удаан л бх, Хүрэлсүхийг дэмжиж кноп дарсан урвагчид хариугаа амссан нь ашгүй дээ, хэн нь хэн бэ гэдгээ харуулсан даа, урвагчдыг дайснаасаа мууд тооцдог Чингэс хааны ухаан аугаа шүү

  • З
    Зочин

    Хүрэлсүх хоосон толгой шалдан гуя.Сүржигнэхээс өөр юмгүй.

  • З
    Зочин

    Энэ ч удахгүй асуудал үүсч хагарал явах нь тодорхой болсон гэнэ лээ

  • З
    Зочин

    Хүрэлсүх бол Энхболдоор долоон доор . Сумтай нөхөр

  • З
    Зочин

    Хүрэлсүхийн нэрээр сонгогдчихоод өөрсдөө бол хэн ч биш гэдэгээ мэдэж байгаа биз хатгаасны юм бичээд хол явахгүй

  • Л
    Лаларт

    Үхсэн мөнгөөр талбай дээр цугларсана юу гэж бодод байган?!?! Таван толгойн мөнгөөр амьтан цуглуулсанг одоо бүх хүн мэднэ.

  • З
    Зочин

    Хүрэлсүх боловсроогүй боловсролгүй хол явахгүй нь харагдаад эхэллээ

  • З
    Зочин

    Ийм юмнууд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Энхболдыг бараадаж очих нь ч юу л бол. Тэгээд ч заавал энэ хууччуулыг сайд дарга болгох ёс байхгүй. Олон жил дарга хийлээ, юу хийсэн гэж одоо ийм нэхэлтэй байдаг юм. Шинэ багт нь итгэж байна

  • З
    Зочин

    Зусарч гөлөгнүүдээс айх хэрэг юу байсийн. Дахиад өндөлзөөд ирвэл талбай дээр ард түмнээ уриалаад л гараад ирэх хэрэгтэй. Новшнуудыг