Нэг хаалга-нэг шинжилгээ өнөөдөр Хан-Уул дүүрэгт үргэлжилнэ

Нийгэм
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/21-р сургууль Ковид шинжилгээ/1.jpg

Цагаан сарын баяр ёслолтой холбоотойгоор улс орон даяар хатуу хөл хорио тогтоогоод буй. Энэ хугацаанд нийслэлд Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээг зохион байгуулж, коронавирусийн халдварын тархалтыг хумиж авахаар Засгийн газраас шийдвэр гарган ажиллаж байгаа. Эхний үед халдвар гарсан блокуудад байгаа өрхүүдээс шинжилгээ авсан бол одоо дүүргүүдэд өргөтгөсөн баг ажиллаж шинжилгээ хийж байгаа билээ. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болох Сонгинохайрханд хоёр өдөр ажилласан бол өчигдөр Баянгол дүүрэгт ажилласан. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн өрхүүдээс шинжилгээ авах юм байна. 

legacy:Амараа зураг/21-р сургууль Ковид шинжилгээ/149361355_1990926351046807_4289675785438342691_o (1).jpg

Тус дүүрэг нь 32800 өрхтэй бөгөөд шинжилгээг 3 суурин цэг, 127 явуулын багаар авах юм.

Бусад дүүргийн өрхүүдээс шинжилгээ авах хуваарь:

Хоёдугаар сарын 19-нд Чингэлтэй дүүрэг-23765 өрх

Хоёрдугаар сарын 20-нд Сүхбаатар дүүрэг-22861 өрх

Хоёрдугаар сарын 21-нд Баянзүрх дүүрэг-69264 өрх

Хоёрдугаар сарын 17-19 нд Багахангай дүүрэг-945 өрх

Хоёрдугаар сарын 17-19 нд Багануур дүүрэг-6893 өрхийг  тус тус шинжилгээнд хамруулахаар дараах хуваарийг гаргажээ. 

legacy:Tsedka zurag/148841730_361335214946296_5940307140565012421_n.jpg