Сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг цуцалж, теле хичээлийг үргэлжлүүлнэ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/теле хичээл сурагч.jpg

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг цуцалжээ. 

2020-2021 оны хичээлийн жилийн бүтэц ёсоор сурагчид энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-нд амрах ёстой байв. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайдаар тушаалаар сурагчдын улирлын амралтын цуцалж, нийслэлд теле болон цахим хичээлийг, орон нутагт танхимын сургалтыг үргэлжлүүлэн оруулахаар боллоо.

Энэ талаар БШУЯ-наас тодруулахад "Сурагчдад хичээлийн хоцрогдол их байгаа учир гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хичээллэж өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.

legacy:Амараа зураг/maro/тушаал бшуя.jpg