ЗГ: Саид Моллайгийн 60 сая төгрөг ном журмынхаа дагуу олгогдоно

Спорт
Turbat
Унших: 1 мин
10
legacy:post/8.13/238443545_184852413596001_6356091844452796750_n.jpg

"Токио 2020" зуны олимпт оролцон мөнгөн медаль хүртсэн Саид Моллай Засгийн газарт гомдолтой байгаа тухайгаа манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан. Ярилцлагыг энд дарж уншина уу. Тодруулбал, Наймдугаар сарын 13-нд Засгийн газраас олимпын медаль авсан бүх тамирчдад зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулна гэж байсан. Тиймээс би тэр өдөр өдөржингөө зочид буудалдаа хүлээсэн ч хэн ч надруу холбогдоогүй. Ямар ч мэдээлэл ирээгүй. Түүнд нь би бас их гомдсон. Мөн надад ямар ч дэмжлэг үзүүлээгүй хэмээн ярьсан юм.

Тэгвэл уг асуудалд Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас тайлбар өглөө. "Засгийн газрын наймдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Олимпын мөнгөн медальт Сайд Моллайд 60 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь бусад тамирчдын нэгэн адил ном журмын дагуу олгогдох байх.

Хоёрдугаарт, Засгийн газар ямар ч тамирчныг дуудаж арга хэмжээ зохион байгуулаагүй. Харин Баянхонгор аймгийн харъяат олимпын медальт тамирчдыг байраар урамшуулсан үйл явдал болсон. Энэ үйл явдалд УИХ-ын дарга нутгийн хүний хувьд оролцсон. Энэ арга хэмжээг Сайд Моллай Засгийн газрын арга хэмжээ гэж ойлгосон бололтой" гэсэн юм.