Зээлийн хүүг бууруулж, олон аппликейшнээс давхардуулан зээл авдаг асуудлыг цэгцлэхийг чиглэл болголоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 10 сек
1913
d54847e14f4041e281913e1e1703b3fe.webp

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.10.08) Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлаар тодорхой чиглэл өглөө. E-Mongolia систем дэх “УИХ-таныг сонсож байна” цэсээр дамжуулан иргэд Улсын Их Хуралд санал, хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд 700 орчим санал,гомдлын дийлэнх нь эдийн засгийн дарамт, тэр дундаа зээлийн өндөр хүүтэй холбоотой байна. Тиймээс Улсын Их Хурлын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ тус хороог чиг үүргээ хэрэгжүүлж, зах зээл дэх хэт өндөр зээлийн хүүг бууруулах бодлогын шийдлийг богино хугацаанд танилцуулж, үр дүн гаргаж ажиллах нь чухал байгааг онцоллоо.

Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд ББСБ, банкнаас 2.5 дахин өндөр буюу жилийн 50 орчим хувийн хүүтэй цахим зээлийг давхардуулан авснаас эргэн төлөх боломжгүй болж, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгааг УИХ-ын дарга тодотгосон. Иймд зээлийн хүүг бодитой түвшинд хүртэл бууруулах, олон аппликейшнээс давхардуулан зээл авдаг асуудлыг цэгцлэх, өндөр хүү авахын хажуугаар давхар шимтгэл авч байгааг болиулах зэрэг асуудлаар богино хугацаанд бодлогын шийдэл танилцуулахыг тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад чиглэл болголоо.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга 07 дугаар сарын 29-нд Монголбанкинд 30 хоногийн хугацаатай үүрэг өгч, банкуудын зээлжих зэрэглэлийн оноо мэдээлэл ирмэгц шинэчлэгддэг, гар утас, байр ашиглалтын төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй болсон. Мөн зээлээ гэрээний хугацаанд төлсөн бол ангиллыг сайжруулах зэрэг ажлууд хийгдэж байгаа ч иргэд цахим буюу аппликейшны зээлээ төлсөн ч мэдээлэл нь шинэчлэгдэхгүй, дахин зээл авч чадахгүйд хүрээд байна гэсэн гомдол ирсэн хэвээр байна. Иймд ББСБ-ууд мэдээллийг шинэчлэх үүргээ цаг тухайд нь биелүүлэх шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын дарга яриандаа дурдсан. Энэ нь нэг иргэн олон аппликейшнээс зээл авч, нэгийг нөгөөгөөрөө төлж, өрийн сүлжээнд орох эрсдэл рүү түлхэж байгааг анхаарах шаардлагатай байгааг санууллаа.

2026 оны хоёрдугаар улирлын байдлаар зээлийн дундаж хүү банкны салбарт сарын 1,5 хувь буюу жилд 18 орчим хувь байхад ББСБ-д сарын 3,7 хувь буюу жилд 40 хувь, цахим зээл дунджаар 4,1 хувь буюу жилд 50 орчим хувийн хүүтэй байгаа аж.

Үүнээс гадна 450 мянган иргэн давхар зээлтэй байгаагаас 55 хувь нь 2 ба түүнээс дээш ББСБ-аас зээл авсан байгаа нь анхаарал хандуулахаас өөр аргагүй хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтийг хийх, холбогдох хуулийн төслийг боловсруулах талаар Эдийн засгийн байнгын хороотой хамтарч ажиллахыг мөн чиглэл болгосон. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нар оролцож, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

tenx-hd
Хуваалцах:1913

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    1 л их олон улсын жишиг яриад байдаг байж зээлийн хүүгээ олон улсын жишигт хүргэлдээ. Монгол шиг өндөр хүүтэй улсын орон алга

  • Г
    гг

    аль өвөл ч билүү ноднин ч билүү яриад л байсан биз дээ эд нар яст мэлхий шиг ажиллах юмаа амаараа л ажил хийдэг худлаа попороод сурцан

  • G
    Ganchimeg

    Zuv vvniig tsegtselj uguuchee urnii svljeend orj duuslaa zaluuchuud

  • B
    Bankuid

    Bankuudnibank bustai .lombardtai uls manaohaaas uuurbna uu 126 bbsb tei 126 lombardtai .....sddddddddddfffffaaaaa

  • И
    Иргэн

    Иргэд тэр дундаа залуучууд апп-ны зээл их авч ёстой мөлжлөг туулж байна. Хар тамхи зархаас бараг ашигтай бгаа энэ системийг цэгцлэх цаг болсон. УИХ даргаа.

  • Х
    Хоролсүрэн

    Утасны апп.р мөрийтэй покер их бна.залуучууд машихээрээ тоглож.асар ихээр хохирч бна.энийгээцэгцэллээ гээд Учоал попроод бсан.дорвитойхон хориоч ээ

  • N
    N

    Zugeer huug ni buruulaachee mash undur huutei bn huuneesee bolj urnuusuu garch chadahgui bn irged

    • N
      N

      unen

      • З
        З

        ,Tiishdee hvvg ni l buuruulaach needs ni garahgui bolhoor nogoo zeelee yugaar tolhiin bank ugaasaa 1 zeeltei hvnd zeel ogohgui uchir iim arga hereglej baigaashdee

  • А
    Алтанчимэг

    Та нар идэж ууж цуслаад....байдаг.Мань мэт нь арга буюу зээл авч өл залгаж явна....тэхдээ энэ аппуу-д чинь,та нараас дээр шүү....хэрэгтэй үед хүнээс гуйхгүй....амар байдгын

    • P
      P

      Vnenshdee

  • Х
    Хэзээнээ эхлэх вэ

    Эдийн засгийн наад захын мэдлэгэ боловсролгүй ардтиргэдийг өрөнд оруулж дууслаа Бас маш өндөр хүүгээр мөнгө хүүлж бна Иргэдийнхээ эрх ашигийг хурдан хамгаалж өр тавьдаггүй тууштай ажил хийж амьдардаг ёс суртхуунд сургах хэрэгтэй бна

  • З
    Зочин

    Аппликейшнээс зээл авч амьдралдаа нэмэр болж байхад юун давхардуулахыг болиулах вэ зээлээс зээлийн хооронд амьдарч байнадаа

    • Т
      Тууштай ажил хийж амьдар

      Өнөө маргаашаа биш ирээдүйгээ харж хөдөлмөрлөж амьдарах хэрэгтэй

  • Ж
    Жаргал

    Банкны хүү бууруулахаас гадна орлогын 65 хувьд нь зээл олговол банк бусаас давхар зээл авахгүй шүү дээ. Одоо 45 хувьд зээл өгч байгаа болохоор Банк бусаас зээл аваад давхар өрөнд ороод байна

  • M
    M.Mainbayr

    Bi neg hariutsalga muutai hhk bolood muu zeeldgchiin tvvhtei bolood zeel awah erheen onoogoon buuruulsan haana hadah we zuwlguu uguuch mini holboo barih utas 90008198 95080501

  • З
    Зочин

    Ард иргэд чинь цалингаараа анхдагч хэрэглээгээ хангаж дийлэхгүй болоод л тэр олон аппликейшнээс зээл аваад байгаа юм л даа! Хамаатан садан, найз нөхдөөрөө нийлж хамаг төрийн мөнгийг зувчуулж идэж уудагаа багасгаж, халамжийг багасгаж ажлын үнэлэмжийг өндөрсгөж дэлхийн жишигт дөхүүлэхгүй байж авах зээлийг нь улам хумихаар эрэлтээ дагаад хүү нь улам нэмэгдэнэ!!!!

  • B
    Bayasaa

    1 Banhknii huug buulgah 2 banknii ur orlogiin haritsaag huuchin shg n 60 bolgoh

  • М
    мөнхөө

    Булгантуяа төр самрагч авгай сүржинтэйгээр ард түмний амьдрал ломбардаас блж сүйрлээ гээд хүүг буулгах хууль гаргаад сүржигнэсэн. ББСБ, зээлийн апп харин жинхэнэ ард түмний амьдралыг доройтуулагч шулаачууд шүү!!!