Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-9-3751.webp

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай" тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Дээрх тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, 57.1 хувийн саналаар дэмжсэн тул чуулганы хуралдаанд танилцуулсан юм. Тус дэд хороонд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Х.Тэмүүжин, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Дамдины Цогтбаатар нар багтжээ.