Булган аймагт орж ирсэн баавгайг буудаж аюулгүй болгох шийдвэр гарлаа
01

Цаг үеийн асуудалтай холбогдуулан тус аймгийн Онцгой комисс цахимаар шуурхай хуралдаж, Булган аймгийн төв, Бугат сум руу орж ирсэн баавгайг холбогдох байгууллагуудын зөвшөөрлөөр аюулгүй болгох шийдвэр гаргалаа.
Тиймээс баавгай орж ирсэн бүсэд байгаа машинтай иргэд яаралтай орхин явж, мэргэжлийн байгууллагуудыг ажиллах нөхцөлөөр хангахыг санууллаа.


