Баавгайн халдлагад өртсөн эмэгтэйн биеийн байдал хүнд хэвээр байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-x1oda6bi-1.webp

БЗД-ийн нутаг дэвсгэр Улиастай орчимд баавгай айл руу дайрсны улмаас нэг иргэн амиа алдаж, нэг иргэн хүнд гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж буй талаар бид өмнөх мэдээллүүдээрээ хүргэсэн.

Тэгвэл ГССҮТ-өөс өгсөн мэдээллээр, хүнд гэмтсэн иргэнд өнөөдөр 12.00 цагийн орчимд яаралтай хагалгаа хийж эхэлсэн бөгөөд дөнгөж сая хагалгаа дуусжээ. Гэмтсэн иргэний тухайд, толгойдоо том хэмжээний хууларсан шарх, цөмрөлт, цууралттай мөн цээж, хэвлийн хэсэг дарагдаж, шахагдсан зовиуртай эмнэлэгт хүргэгдсэн байдаг.

Яаралтай хагалгаагаар гавлын ясны цөмөрсөн хугарлыг авч тархи даралтыг чөлөөлөх, толгойн арьсны том хэмжээний шарханд хоёрдогч цэгцэлгээ хийсэн байна. Өвчтний биеийн байдал хүнд хэвээр байгаа тул эрчимт эмчилгээний тасагт үргэлжлүүлэн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа талаар мэдээллээ.