БЗД-т хүн барьж амийг нь хохироосон баавгайг агнах зөвшөөрөл олгожээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
11
6ab1fa4422019-1.webp

БЗД-ийн нутаг дэвсгэр Улиастай орчимд баавгай айл руу дайрсны улмаас нэг иргэн амиа алдаж, нэг иргэн хүнд гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж буй.

Тэгвэл хэргийн газарт ажиллаж буй алба хаагчдын өгсөн мэдээллээр, хүн барьсан дээрх баавгайг агнах зөвшөөрлийг БОУАӨЯ-наас олгосон аж. Одоогоор баавгайг олоогүй байгаа бөгөөд дрон болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа гэв.