14 сая төгрөгийн үнэтэй 1000 боодол өвсийг хулгайлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
02
ubn-v2-media-hzfticge-1.webp

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт энэ сарын 06-ны өдөр “Өвс хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Б"-ийн 14 сая төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол хадлангийн өвсийг иргэн "С" хулгайлсан болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ. Хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.

Иргэд, малчин та бүхэн хадлангийн өвс, малын тэжээл болон бусад эд хөрөнгөө эзэнгүй орхихгүй байх, харуул хамгаалалт, хяналтаа сайжруулж, сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.