Э.Цэндбаатар: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Э.Бадар-Ууган ах нар руу битгий дайраарай, архи уусан нь миний буруу

Спорт
Altanzagas
Унших: 1 мин 41 сек
20
legacy:Olimpic games/Box/Tsend.jpeg
legacy:post/8.14/241218642_432672511489628_3897985795375773605_n.png

Монголын боксын холбоо хуралдаж, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг хөөх шийдвэр гаргасан. Учир нь удаа дараа ёсзүйгүй үйлдэл гаргасан хэмээн хөөхөөр шийдвэрлэсэн юм. Харин өчигдөр Э.Цэндбаатарын зодуулж буй бичлэг олон нийтэд цацагдаж, өнөөдөр Монголын боксын холбооны Нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тайлбар өгсөн. Ингэхдээ "Шигшээ багийн тамирчин олимпын циклийн хугацаанд удаа дараа БЭЛТГЭЛИЙН ДУНДУУР архидан согтуурдаг, багшаа зоддог, за цаашлаад бүр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоодсон учир Боксын холбооны УЗ 19 гишүүний шийдвэрээр боксын холбоо дотроо арга хэмжээ авч шийдвэрлэсэн гэсэн билээ.

Тэгвэл боскчин Э.Цэндбаатар дөнгөж сая дахин мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Миний бие мэдэгдэл хийхгүйгээр "Улаан бал" нэвтрүүлэгт орсон. Та бүхэн ирэх мягмар гарагт хүлээн авч үзэх байх. Би Монголын Боксын Холбооны шийдвэрт харамсахгүй байна. Холбооны шийдвэрээр намайг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг маань хассан. Гэхдээ боксоор үргэлжлүүлэн хичээллэх эрхийг маань хасаагүй, би боксдоо хайртай. Үе үеийн боксчид болон Монголын боксын холбооноос уучлал хүсч байна. Тамирчин хүний хувьд зөрчил гаргасан маань миний буруу. Би тэдний оронд байсан бол сахилга батын хариуцлага тооцох, цаашлаад ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг ч мөн гаргах байсан.

Хоёрдугаарт, тухайн үед МБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Нямбаатар сайд тамирчид болон дасгалжуулагч нарыг бүгдийг нь хоолонд оруулсан. Энэ үед архи согтууруулах ундааны зүйлс огт байгаагүй. Оройн 19.00 цагийн үед бүгд тарсан. Ингээд миний бие болон дээд үеийн ах нартай нийлэн тавуулаа өөр газар очсон байгаа. Үүнээс юу хэлэх гээд байгаа вэ гэхээр " ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар, Олимпын аварга Э.Бадар-Ууган ах нар руу ямар нэгэн дайралт битгий явуулаарай. МБХ-ноос тийм шийдвэр гаргасан нь зөв" гэдгийг хэлэх гэсэн юм.

Гуравдугаарт, Намайг зодсон ах нартаа ямар нэгэн гомдолгүй гэдгээ илэрхийлье. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь миний буруу. Маш их гэмшиж байна. Одоо ДАШТ болох гэж байна. Өнөөдөр сорил нь дууссан. Шинэ залуу үе гарч ирлээ. Миний бие дүү нарынхаа бэлтгэл хангагчаар ажиллана. Дүү нарыгаа дэлхийн аваргаас медаль авна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Яаая энэ хүүгийн тархи толгой, сэтгэл зүрх ойрд ачааллаа дийлэхгүй зовж байгаа даа. Ямар одонд төрчихсөн хүүхэд юм бол доо зайлуул. Зодсон ах нартаа гомдолгүй гэнэ үү ? Зодсон зэрлэгүүд уучлал гуйхгүй байхад зодуулсан хүүхэд уучлал гуйж байгаа нь энэ хүү маш их дарамтлуулж байгаа юм бна даа.

  • Ш
    Шударга иргэний хатуу үг

    Цэндбаатар өөрийгөө захирч архинаас хол байх, ёс зүйтэй байх тал дээр дутагдалтай байнаа, тамирчин хүн ийм байж болохгүй. Янз бүрийн л юм дуулддаг, харин ч тэмцээн уралдаанд нь оруулаад байхийн, энэ удаа ийм шийдвэр гаргахаас аргагүй байсийн биш үү. Спорт маш хатуу сахилга бат, тэвчээр хатуужил, ёс зүй шаардана,өрөвдөөд өөгшүүлээд байвал дараагийн Түвшинбаяр болно. Тэгээд өмөөрөгсөд газар дор ортол дайрна, муу хэлнэ харин эртхэн дээрээ хүмүүжсэн нь дээр