Т.Тулга ДАШТ-ний хагас шигшээд шалгарлаа

Спорт
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/uldsen tamirchid/т.тулга copy.jpg

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд шөвгийн 16-д Японы Кайки Ямагүчитай 3:2-оор ялсан ОУХМ Төмөр-Очирын Тулга 1/4 шигшээд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны Европын аварга Армений Вазген Теванянтай мөн л хүндхэн барилдаан хийж 2:1-ээр ялснаар хагас шигшээд шалгарлаа.

Тэрбээр манай цагаар 22.30 минутад хагас шигшээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевтай барилдана.