БЗД-ийн Засаг дарга И.Баттөгс Хотын даргын хамт Жуковын хөшөөний арын 6000 ам метр талбайд ажиллажээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
IMG_4489-1.webp

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс нар Жуковын хөшөөний арын 6000 ам метр талбайд ажиллаж, тохижилтын ажлын явцтай танилцлаа.

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах тус талбайн газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва зургаадугаар сарын 19-нд гаргасан юм.

IMG_4498.webp

Үүний дараа Баянзүрх дүүргээс хөрс дүүргэлтийн ажлыг хариуцан гүйцэтгэж, 2000 гаруй хово шороо асган, талбайг бүрэн тэгшилжээ.

Харин нийслэлээс энэ сарын 9-нөөс тус талбайн тохижилтын ажлыг эхлүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 15 гэхэд ажлын гүйцэтгэлийг 90 хувьд хүргэхээр төлөвлөжээ.