Г.Гэгээн сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ
00

Азербайжан улсын нийслэл Баку хотод болж буй сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний залуучуудын ангилалд Монголын тамирчин Г.Гэгээн түрүүлж, дэлхийн аварга боллоо.
Тэрбээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь бөгөөд олон улсын дэвжээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, алтан медаль хүртсэн байна.
2026 оны аравдугаар сарын 17–18-нд зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 30 орчим орны тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр 18 хүртэлх насны охид, хөвгүүдийн ганцаарчилсан болон багийн барилдаанууд болсон байна. Насанд хүрэгчдийн тэмцээн аравдугаар сарын 18-нд үргэлжилнэ.


