ЧУУЛГАН: Тэтгэвэр нэмэх асуудлаар үргэлжлүүлэн хуралдана

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan/_L9A9366.jpg

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан болно. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хүргэж байна.

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/