Б.Энхбаяр: Түр хороо 2012 онд байгуулагдсан бондын зөвлөлийн гишүүд, хоёр ч Ерөнхийлөгч, Сангийн сайд байсан нөхдүүдийг гэрчээр дуудаж байцаана

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:EnkhbayarB gishuun/47dcba7f-96e4-413c-a641-b0e487ebf67b.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөгжлийн банкны мэдээлийг сонсож, хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "УИХ-ын Түр хороог ахалж байгаа. Нэг сарын хугацаанд ард түмэнд ил тод сонсгол хийе гэсэн бодолтой байгаа. Үүнтэй холбоотой 2012 онд байгуулагдсан бондын зөвлөлийн гишүүд, түүнийг байгуулсан Монгол Улсын хоёр ч Ерөнхийлөгчийг гэрчээр дуудаж байцаана, Сангийн сайдаар ажиллаж байсан нөхдүүдийг болон холбогдох бүхий л албан тушаалтнуудыг дуудна. Хилээр гаргаад явуулчихдаг хүмүүсийг анхаарах тал дээр ажиллана" гэв.