Чуулган 8 удаа хуралдахад Д.Ганбат гишүүн хамгийн олон буюу 5 удаа тасалж, 2 удаа хоцорчээ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Ganbat gishuun/248194367_1023980428177842_2945664869158040890_n.jpg

УИХ-ын тамгын газраас 2022 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны аравдугаар сарын ирцийн мэдээг гаргажээ.

Аравдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан найман удаа хуралдсан бөгөөд үүнээс УИХ-ын гишүүн Д.Ганбат хамгийн олон буюу таван удаа ажлаа тасалсан бол 32 гишүүний эрц бүрэн байна. Харин С.Батболд гишүүн хамгийн олон буюу 7 удаа хоцорчээ.