Д.Тогтохсүрэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долдугаар сарын 01-н хүртэл хойшлуулах асуудлыг энэ долоо хоногт шийднэ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:togtohsuren/245180091_928510634402924_1167841253530362046_n.jpg

УИХ дах МАН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байна. УИХ дээр 2023 оны долоодугаар сарын 01-н хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар яригдаж байгаа. Үүнийг энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ. Хэлэлцэж байгаа төсөл дээр хагас жил хүртэл одоогийн байгаа байдлаар нь үргэлжлүүлэхээр сунгаж байгаа" гэлээ.