Б.Болор-Эрдэнэ: Дэлгэрэнгүй хариултаас хэдэн секундын яриаг гуйвуулан орчуулж, гарчиг зохион тараасанд харамсаж байна

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
90
legacy:Obuna/275861030_1158285861589118_307703154931378138_n.jpg

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан Олон улсын хуралд оролцохдоо илэрхийлсэн байр суурь нь олон хүний шүүмжлэлийг хүртээд байгаа юм. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

Тэрбээр, "Та бүхэнд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Амралтын өдрөөр 2021 оны 10-р сард буюу нэг жилийн өмнө миний оролцсон хурлын бичлэгээс тастаж авсан хэсгийг олуулаа ярилцлаа.

Би энэ талаар өөрийн байр суурь илэрхийлж, бодит үнэнийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан тус хуралд миний оролцсон хэсэг бол үе хоорондын талаарх сэдэвтэй, шинэ үе төрд хэрхэн ажиллаж байгаа, ямар сорилт тулгарч байгаа талаар зочид ярьсан юм. Асуулт нь залуу хүн, хувь хүнд шууд чиглэсэн. Миний хариулт бол цар тахлын үед технологи хэрэглэх шаардлагатай үед төрд ажилладаг залуу үе, ахмад үеийн хоорондын онцлог, ялгаа илүү тод харагдсан тухай хэлсэн. Нэлээн урт, дэлгэрэнгүй хариултаас хэдэн секундын яриаг гуйвуулан орчуулж, гарчиг зохион тараасанд харамсаж байна. Цахим шилжилтийн энэ цаг үед мэдээллийг шүүн тунгаах, эх сурвалжид хариуцлагатай хандах нэг үлгэр боллоо. Та бүхэн сонирхвол бүтэн бичлэг үзэж, үнэлэн дүгнээрэй. Баярлалаа" гэжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    Unshigch

    Iim yaduukhan setgelgeetei khun said khiikheer bid yagaad ch uudlukhgui.

  • З
    Зочин

    Нам дагаж, лифтэнд сууж, кранаар өргүүлсэн, уртаашаа ганц хальт хульт англитай нөхдүүд яг иймэрхүү зүйл ярьж гадаад руу тэтгэлэгт тэнцдэг гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Энэ хүүхэн яг хаана боловсрол эзэмшсэн, хэдэн онд төрсөн авгай вэ? 1991 онд Зөвлөлт гэдэг улс татан буугдсан. 1991 оныг хүртэл Зөвлөлтөд сурч байсан, Зөвлөлт улстай ямар нэгэн байдлаар холбоотой Монгол улсын бүх иргэдийг доромжлох эрх энэ авгайд байгаа гэж үү? Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-рт заасан: “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэснийг зөрчсөн байна. Өөрийн ухамсраар нэн даруй огцорч, Монголын ард түмнээс уучлал гуйх өчүүхэн ухаан байгаа гэж найдья!!!

  • З
    Зочин

    Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг багийн залуустайгаа маш шуурхай хурдан хийсэнг бүгд үйлчилгээ авч хүртэж байгаа ш дээ. Энэ удаагийн сэвэлт бол МАН-ын НАМЗХ одоо Учралын толгойлдог МАНын дэргэдэх төрийн бус байгууллагын даргын сонгуультай холбоотой захиалгат сэвэлт гэж сэтгэгдэл бичсэн залуутай санал нэг байна.Дэд сайдыг тэр байгууллагыг удирдах нь зөв гэсэн юм шиг байна. Тэгэхээр түүнд сонирхсон нөхөдийн хийж байгаа увайгүй арга л гэж дотроосоо өөрсдөө бичээд эхэлсэн үнэн байна.У

  • З
    Зочин

    Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг багийн залуустайгаа маш шуурхай хурдан хийсэнг бүгд үйлчилгээ авч хүртэж байгаа ш дээ. Энэ удаагийн сэвэлт бол МАН-ын НАМЗХ одоо Учралын толгойлдог МАНын дэргэдэх төрийн бус байгууллагын даргын сонгуультай холбоотой захиалгат сэвэлт гэж сэтгэгдэл бичсэн залуутай санал нэг байна.Дэд сайдыг тэр байгууллагыг удирдах нь зөв гэсэн юм шиг байна. Тэгэхээр түүнд сонирхсон нөхөдийн хийж байгаа увайгүй арга л гэж дотроосоо өөрсдөө бичээд эхэлсэн үнэн байна.У

  • З
    Зочин

    Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu

  • З
    Зочин

    Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu

  • З
    Зочин

    Тэгээд бичлэгээрээ бүтнээр нь тавиач. Төрийн хүний амнаас гарахгүй юм чалчиж явахаа боль

  • З
    ЗОЧИН

    тийм бодолтой, хандлагатай байдгийг нь хүмүүс мэдээд бичиж. тэрийгээ нуудгүй юм байлгүй.

  • A
    asd

    zugeeree, iim umand bitgi mohooroi. Muusain hugshin burhinuud dandaa ingej zaluu yuee daramtalj baidag um.