Д.Амарбаясгалан: Б.Болор-Эрдэний асуудлыг зохион байгуулалттай ажил гэж харж байгаа. Хэрхэх эсэхийг ЗГ-ын хурлаар шийднэ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин 15 сек
60
legacy:amarbayasgalan/MPA14386.jpg

Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн жил олон улсын хуралд оролцож байх үеэрээ хэлсэн үгс зарим улс төрчдийн хийгээд олон нийтийн дургүйцлийг хүртээд байгаа юм. Улмаар түүнийг огцруулах асуудал яригдаж эхэлсэн. Тэгвэл уг асуудалд ЗГХГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө. Тэрбээр,

"Өнгөрсөн тав дахь өдрөөс эхлэн Б.Болор-Эрдэнэ дэд сайдтай асуудал яригдаж байна. Тав дахь өдөр УИХ-ын зарим нэр бүхий гишүүд залуу сайд нартай холбоотой ганц нэг асуудлыг ярьж байсан байна лээ.

Бидний зүгээс урьдчилсан байдлаар зохион байгуулалттай ажил хийгдэж байна гэж нэг талдаа харж байна. Ингэж харж байгаа шалтгаан нь нэг жилийн өмнө яригдсан яриаг тасалж тавьсан байна гэх тайлбарыг өөрөө тавьсан байна лээ. Мөн орчуулгыг нь гуйвуулж, олон нийтийн дургүйцлийг хүргэх хэмжээнд хүргэх асуудлыг бий болгож тавьжээ гэсэн тайлбар тавьсан байсан.

Гэхдээ хараахан уулзаж, албан ёсны тайлбарыг авч амжаагүй байна. Тэгэхээр албан ёсны тайлбарыг нь авна. Хэрхэх эсэхийг ЗГ-ын хурлаар шийднэ.

Сайдын томилох, огцруулах эсэхийг ерөнхий сайд дангаараа шийддэг. Тэгвэл дэд сайд болон бусад албан тушаалтны асуудал засгийн газраар шийдэгддэг учир албан ёсны тайлбарыг сонсож, судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргана гэж бодож байгаа.

Гэхдээ нэг зүйл байна. Энэ нь нэг жилийн өмнө яригдсан яриа өнөөдөр олны анхаарлын төвд гарч ирэв гэдгийг бид бодож харах ёстой. Нөгөө талаас удирдах албан тушаал ахшиж байгаа хүмүүс хүний эрхийг дээдлэх ёстой. Эдгээрийг бүгдийг нь тооцож байж засгийн газар шийдвэрээ гаргана гэж ойлгож болно" гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэнэг хүүхнээ авч үлдэх санаатай Та нар ч санасандаа хүрсэн жилийн өмнө хэлсэн үг Нямдорж болон тэдний үед чиглэж албанаас буулгаж авдагаа авсан Энэ ч дүүрч Хэлсэн үг нь ҮХЦ д очих бас Хөрш орны харьцаанд халдсан үг болсон . Ийм байхад огцохужлахгүй гэвэл танай засаг галыг өөр дээрээ дуудлаа гэсэн үг

  • З
    Зочин

    Тэнэг хүүхнээ авч үлдэх санаатай Та нар ч санасандаа хүрсэн жилийн өмнө хэлсэн үг Нямдорж болон тэдний үед чиглэж албанаас буулгаж авдагаа авсан Энэ ч дүүрч Хэлсэн үг нь ҮХЦ д очих бас Хөрш орны харьцаанд халдсан үг болсон . Ийм байхад огцохужлахгүй гэвэл танай засаг галыг өөр дээрээ дуудлаа гэсэн үг

  • З
    Зочин

    За болио зохион байгуулалттай хэлүүлнэ гэж байхуу

  • З
    Зочин

    За болио зохион байгуулалттай хэлүүлнэ гэж байхуу

  • З
    Зочин

    Одоо л үнэнээ хэлж бна уу өөрөө юм сайн зохион байгуулна биздээ?

  • З
    Зочин

    Одоо л үнэнээ хэлж бна уу өөрөө юм сайн зохион байгуулна биздээ?