22 айлын нийтийн байранд гал гарч, 54 настай эрэгтэй өртөж амиа алджээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/04/NewFolder/300223960_5576979765716370_8822703841701443597_n1.jpg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд Нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 00:35 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 22 айлын нийтийн байр иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байсныг 01:05 цаг ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Э /54 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.