С.Одонтуяа: Шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчилдаг асуудалтай хууль эрх зүйн орчинд нь тэмцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Odontuya gishuun/312632698_526241876028831_5419875323442324861_n.jpg

Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.11.14/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр баривчлах гурван тохиолдол л байдаг. Гэтэл иргэн Д.Монголхүүг шүүхийн шийдвэргүйгээр аваачиж, тэндээс нь аваад явах гэхэд хүн хулгайлсан гэмт хэрэг болж ял эдлэхдээ тулчихав. Шийдвэр ирээгүй л байсан бол энэ хүнийг баривчлахгүй чөлөөтэй гэсэн үг. Шүүхийн шийдвэрүүд хоорондоо маш зөрчилтэй. Энэ тал дээр Ажлын хэсэг байгуулж ажиллана. Шүүхийн шийдвэргүйгээр баривчлах асуудалтай хатуу тэмцэнэ" гэлээ.