С.Одонтуяа: Дарханы замд 173 хүн нас барж, 206 хүн хүнд гэмтсэн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Odontuya gishuun/odontuya.jpg
legacy:Odontuya gishuun/JU5A8470.jpg

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.11.14/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дарханы замтай холбоотой хохирол, нөхөн олговрын талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Дарханы зам дээр 173 хүн нас барж, 206 хүн хүнд гэмтсэн гэх тоо баримт байдаг. Энэ бол дайн дажинтай орны хэмжээнд яригдах асуудал шүү дээ. Нэг хүн л нас барахад юу болдог билээ. 173 хүн нас барна гэдэг бол маш аймшигтай. Энэ бол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэмжээний асуудал. Тиймээс энэ асуудлыг байнга ярьж байх хэрэгтэй" гэж хариуллаа.