СТӨ-г жагсагчдад нээж өгсөн тул Сүхбаатарын талбайд барьсан гэрүүдийг буулгаж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:нүүрсний хулгай жагсаал/nutsgen/319756551_4137808746443695_5729694870835508638_n.png

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 18 дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Жагсагчдын тавьсан шаардлагын дагуу НЗДТГ-аас дөрвөн гэр барьж өгөөд байсан. Улмаар жагсагчдыг дулаан, аюулгүй орчинд байлгах үүднээс Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс СТӨ-ний заал, танхимыг суллаж, жагсагчдыг үзэл бодлоо илэрхийлэх орчинг бүрдүүлэх шийдвэрийг гаргасан.

Тиймээс талбайн урд бариад байсан Нийслэлийн ЗДТГ-ын мэдлийн 2 гэрийг урд шөнө /2022.12.20/ буулгасан байна.

Харин өнөөдөр үлдсэн 2 гэрийг гэрийн эзэд нь буцааж авах хүсэлт гаргасны дагуу иргэд өөрсдөө буулгаж байгаа аж.