АИ-92 автобензиний 11 хоногийн нөөцтэй, ШТС-уудын 75 хувь нь хэвийн ажиллаж байна

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
ubn-v2-media-lcjxq54l-2.webp

Шатахууны хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд сайжирч, ОХУ-аас нийлүүлэх шатахууны тээвэрлэлт эрчимжиж эхэлжээ. Тухайлбал, энэ сарын 8-наас 9-нд шилжих шөнө АИ-92 автобензин ачсан 104 вагон Монгол Улсын хилээр орж ирсэн байна.


Шатахууны хангамж, нийлүүлэлтийн асуудлаарх шуурхай штабаас өнөөдөр танилцуулсан мэдээллээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн ШТС-уудаар 1,200 тонн, орон нутгийн ШТС-уудаар 1,300 орчим тонн АИ-92 автобензин борлуулжээ.
ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдээс нийлүүлэх шатахууны тээвэрлэлт төмөр замын засварын ажилтай холбоотойгоор саатаад байсан ч одоо нийлүүлэлт нэмэгдэж байгааг штабын төлөөлөл онцолсон юм.


Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замд АИ-92 автобензин ачсан нийт 153 вагон буюу 9,108 тонн бүтээгдэхүүн буулгахаар хүлээгдэж байгаагаас 126 вагон буюу 7,500 тонн шатахууныг буулгаж, түгээх ажил үргэлжилж байна.
Улсын хэмжээнд шатахууны нөөцийг авч үзвэл:


АИ-92 автобензин 24 мянган тонн буюу 11 хоногийн нөөцтэй
Дизель түлш 120 мянган тонн буюу 30 хоногийн нөөцтэй
Онгоцны түлш 7,700 тонн буюу 37 хоногийн нөөцтэй байна.

tenx-hd