ЧУУЛГАН: 2027 оны улсын төсвийг баасан гарагт ЭЦЭСЛЭН БАТАЛНА

Засгийн газраас ирэх 2027 оны төсвийг наймдугаар сарын 31-нд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 15-ны дотор эцэслэн батлах ёстой.
Оюутолгойн ногдол ашиг тэргүүтэй улс төрийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн зарим асуудлаас үүдэлтэйгээр удаашраад байсан улсын төсвийг хугацаанд нь баталж чадах эсэх нь ч эргэлзээ дагуулж байв. Тэгвэл энэ долоо хоногийн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийг эцэслэн батлахаар төлөвлөжээ. Тодруулбал баасан гарагт:
-Хуулийн төслүүдийг эцэслэн батлах
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/
-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, тав дахь хэлэлцүүлэг/
-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
-Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан 2026.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
-Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүн 2026.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут, үргэлжилнэ/
-Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүн 2026.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
-Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат нарын 10 гишүүн 2026.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
-“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
-Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханаас ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэх



