АТГ: НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
897546228_1487982673444295_4558331069373081124_n.webp

Хотын орлогч асан, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Тухайн үед Л.Хосбаяр өөрөө "Тийм зүйл байхгүй" гэж мэдэгдэж байсан ч түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг АТГ-аас тодотголоо.

Энэ талаар АТГ-ын мөрдөн, шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяртай холбоотой мэдээлэл АТГ-т ирсэн. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа" гэлээ. 


Тэрбээр Х.Нямбаатарын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" зүйл ангиар шалгаж байгаа аж.

tenx-hd