АТГ: Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй хэргээр шалгагдаж байна

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-4-4276.webp

АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах хэлтсээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Ингэхдээ Хотын дарга асан Х.Нямбаатар болон Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нартай холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөв.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй хэргээр шалгагдаж байна.

Мөн баталгаа гаргах эрхгүй этгээд баталгаа гаргасан байхад Х.Нямбаатар нь Туулын хурдны замын 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Туулын хурдны замын гүйцэтгэгч компани, арилжааны 14 банканд байгаа 339 тэрбум төгрөгийг зарцаасан байгаа. Туулын хурдны 500 тэрбумтай холбоотой асуудалд Х.Нямбаатараас гадна 5 хүнийг яллагдагчаар татсан. Х.Нямбаатарын байршлыг тогтоолгохоор Интерполд хандсан" гэлээ.




tenx-hd