Д.Батлутыг Ж.Энхбаяраар, Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Т.Аубакирыг Ж.Бат-Эрдэнээр сольж, УИХ-ын дэд даргаар Б.Жавхланг томилох хувилбар яригдаж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
5e2d1e234e4fe70684e7ca5ce9d054fc.webp

Өнгөрөгч долоо хоногоос эхлэн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж магадгүй тухай мэдээлэл гарч эхэлсэн.

Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг чөлөөлж, түүний оронд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг томилох бол Ж.Энхбаярын оронд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томилох хувилбар яригдсан байдаг. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн нарын эл томилгооноос гадна Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг ЗГ-аас явуулж, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийг оронд нь томилох хувилбар яригдаж эхэлжээ.

Харин Ж.Бат-Эрдэнийн одоо хашиж буй УИХ-ын дэд даргын албан тушаалд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Б.Жавхлан очиж магадгүй байна.


tenx-hd