Б.Амарсанаа: Хоёр ШТС Евро-92 болон энгийн 92 бензинийг сольж, хольж зарсан тохиолдол гарсан

Шатахууны хангамж, нийлүүлэлтийн асуудлаарх шуурхай штабаас танилцууллаа. Шатахууны хангамж, борлуулалтад хяналт тавих зорилгоор холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг аравдугаар сарын 28-наас эхлэн ШТС-уудад хоёр үе шаттай шалгалт хийсэн байна.
Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаагийн мэдээлснээр, нийт 482 ШТС-д давхардсан тоогоор хяналт шалгалт хийжээ. Үүний үр дүнд шатахуун түгээх станцуудын 75 хувь нь хэвийн ажиллаж байгаа бол үлдсэн 25 хувь нь шатахууны нөөц дууссан болон техникийн шалтгаанаар үйл ажиллагаагаа түр зогсоосон байнаЭнэ амралтын өдрүүдэд хоёр ШТС евро5-92 болон энгийн 92 бензинийг сольж,хольж зарсан тохиолдол гарсан. Энэ асуудлаар хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа
Мөн хоёр болон түүнээс дээш түгээгүүрээр зэрэг үйлчилж буй ШТС-ын тоо өмнөх шалгалтаас 60 хувиар нэмэгджээ.
Харин автомашины дарааллын хувьд ШТС-уудын 75 хувьд 30 хүртэлх автомашин, үлдсэн 25 хувьд 30-аас дээш автомашин дугаарлан зогсож байгаа аж.
Түүнчлэн ШТС-уудын 96 хувь нь шатахууны нөөц болон борлуулалтын мэдээллээ benzin.mn системд бүрэн байршуулсан байна.



