Гишүүдийн олонх дэмжээгүй "СЗХ-ны даргыг ажлаас нь чөлөөлөх" асуудлыг энэ долоо хоногт дахин хэлэлцэнэ
00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв гарагийн 14.00 цагаас эхэлнэ. Пүрэв гарагийн хэлэлцэх асуудлуудын дараалалд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг багтаажээ.
Сануулахад, өнгөрсөн долоо хоногт дээрх асуудлыг ЭЗБХ-ны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн ч УИХ-ын чуулганаар олонхын санал аваагүй тул санал унасан. Т.Жамбаажамц нь 2025 оны 1-р сард буюу Д.Амарбаясгаланг СПИКЕР байх үед томилогдсон бөгөөд улс төрийн хүрээнд Д.Амарбаясгалангийн хүн гэж ярьдаг.



