“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээхээр болжээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин 29 сек
00
898652869_3743562275790892_4419970599493725332_n.webp

Монгол бахархлын өдөр маргааш тохионо. Энэ өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг нэг хүндтэй эрхэм хүнд олгодог юм.

Тэгвэл 2026 оны "Чингис хаан" одонг Шинжлэх ухааны академид хүртээхээр болжээ.

Сануулахад, “Чингис хаан” одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагыг шагнахаар анх 2002 онд УИХ-ын тогтоол гарч байв.

"Чингис хаан" одонг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог.

-“Чингис хаан” одон хүртэгсэд:

2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Бямбасүрэн  

2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном  

2014 онд Нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай

2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо

2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар

2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр

2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан ХҮ хамтлаг

2021 онд Дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Ж.Гүррагчаа

2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин  

2022 онд Академич Д.Доржготов

2022 онд АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд 

2023 онд Морин хуурын чуулга

2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн юм.

2025 онд академич С.Нарангэрэл хүртэж байв.





tenx-hd