Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 99 дуудлага бүртгэгдэж, долоон иргэний амь насыг аварчээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
897568513_1675705320569701_3673513350315328692_n.webp

Улсын хэмжээнд энэ сарын 2-8-ны өдрүүдэд нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, долоон иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Нийт дуудлагын 79 нь объектын гал түймэр, хоёр нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байжээ.

tenx-hd