Оюутолгойн ногдол ашгаас нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох өргөдлийг лхагва гарагт хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-bv5v9psv-1.webp

Энэ долоо хоногийн лхагва гарагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно. Энэ удаагийн хуралдаанаар "Оюутолгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857.000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлэх" асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай иргэний өргөдлийг хэлэлцэхээр болжээ.

Сануулахад, иргэн Х.Оюунбилэг 10-р сарын 23-нд нийтийн өргөдлийн цахим системд дээрх өргөдлийг санаачилж, ердөө 10 гаруй хоногийн дотор 100.475 иргэний санал авч улмаар УИХ-аар хэлэлцэхээр болж ӨБХ, ЭЗБХ-нд шилжүүлээд буй.

tenx-hd