Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа

Спорт
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
anbk89_FM56989-scaled-e1794182418310_x974.webp

Шаравжамцын Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигийн (G League) “Osceola Magic” багийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийж, баг нь “Oklahoma City Blue”-г 97:89-өөр буулган авлаа.

Тус тоглолт энэ сарын 8-нд АНУ-ын Флорида мужийн Киссимми хотын Silver Spurs Arena-д болсон байна. “Osceola Magic” эхний үед 22:31-ээр хожигдож эхэлсэн ч хоёрдугаар үеэс тоглолтын хэмнэлийг өөрчилж, улмаар найман онооны зөрүүтэй ялалт байгуулжээ. Багийн ахлах дасгалжуулагч Ронни Барреллийн удирдлага дор тоглосон “Osceola Magic”-ийн довтолгоог Ж.Д.Дэвисон 26 оноогоор тэргүүлсэн бол Малаки Бранхам 23 оноо авчээ.

Ш.Энхийн-Од энэ тоглолтод сэлгээнээс оролцсон бөгөөд төвийн байрлалд тоглож, 5 оноо, 4 самбараас бөмбөг авалт, 2 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт, 1 хаалт гүйцэтгэсэн байна.

Ийнхүү тэрбээр NBA-гийн хөгжлийн лиг дэх мэргэжлийн замналынхаа эхний тоглолтыг ялалтаар эхлүүллээ.

tenx-hd