"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-1-1728.webp

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ. Энэ талаар шүүхээс тодруулахад "10-р сарын 30-нд Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хэлэлцээд 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон" гэв.

Н.Цэрэнсамбуу өмнө нь тус компанийн Худалдан авах ажиллагааны газрын захирлаар ажилласан байдаг. Тэрбээр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах явцдаа тендерт шалгарсан компанид давуу байдал үүсгэсэн хэрэгт холбогджээ. Түүнийг Эрүүгийн хуулийг 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн гэх хэргээр шалгаж эхэлсэн аж.

tenx-hd