Төрийн тахилгат Алтан овооны тогоог 29-68 насны иргэд бүлэглэн хулгайлжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 10 сек
20
legacy:TSEG/suhbaatar aimar tsagdaa/321948522_710325267085074_5222363811921991405_n.jpg

Сүхбаатар аймагт байрлах Төрийн тахилгат Алтан овооны энгэрт байрласан тогоо хулгайд алдагдсан байсныг Сүхбаатар аймгийн албан хаагчид илрүүлэн нутагтаа буцаан авчирсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус тогоо 2017 оны арванхоёрдугаар сард алдагдсан бөгөөд уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 5 хоногийн өмнө олсон байдаг.

Энэ талаар ЦЕГ-аас "Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Алтан овоо”-ны зүүн энгэрт байсан түүх соёлын дурсгалт тогоо 2017 оны 12 дугаар сард хулгайд алдагдсан хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг Улаанбаатар хот, Төв, Өмнөговь, Сүхбаатар аймгийн харьяат 1954-1991 онд төрсөн эрэгтэй Ө, Т, Г, Г, Г нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн хэргийг тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид ЭЦА-ны чиглэлийн хэлтэстэй хамтран илрүүлэн хулгайд алдагдсан тогоог олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" хэмээлээ.

Мөн Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын дарга Б.Баатархүү "Яг өчигдөр /2022.12.26/ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах байсан Төрийн тахилгат Алтан овооны энгэрт байрлан нутгийн ард иргэд хүндэтгэн дээдэлж ирсэн түүх соёлын дурсгалт зүйл болох тогоо хулгайд алдагдсан хэргийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 5 хоногийн өмнө алба хаагчид маань илрүүлэн нутагтаа авч ирсэн зэрэг ээдрээ төвөгтэй хэргийг илрүүлэх, гэмт хэрэг зөрчлийг хуулийн хугацаанд нь шалгаж шийдвэрлэх чиглэлээр амжилттай ажиллаж ирлээ" гэсэн юм.

Сануулахад, Хэрэв тогоог олоогүй бол өчигдрөөр хэрэг хаагдаж, гэмт этгээдүүд ял завших боломж бүрдэх байв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    Whatsapp +12084030014

    Арс болон Европын иргэдэд бизнесээ дэмжих зорилгоор олгосон НҮБ-ын 1.5 сая долларын Ковид-19-ийн тусламжийн сангаас би Stocks Invest банкнаас 180,000 долларын зээлийн буцалтгүй тусламжийг хэрхэн авсан бэ

  • B
    BEST HOSPITAL

    Өдрийн мэнд Эрхэм донор минь Энэ нь Энэтхэгийн Венката нарийн мэргэжлийн эмнэлэг нь тус эмнэлэгт байгаа зарим өвчтөнд бөөрний эрэлт ихтэй байгаа тул бөөр дахин $800,000 доллараар худалдан авч эхэлснийг Бөөр сонирхогч эмэгтэй, эрэгтэй бүх хүмүүст мэдэгдэх зорилготой юм. 18 наснаас дээш бол Доктор Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: +19083082601 эсвэл 917050494622. Энэ бол хүүхдийн тоглоом биш, амь насыг аврах явдал бөгөөд таны шагнал урамшуулал гэдгийг бид танд уриалж байна. Өвчтөн танд төлөхийн тулд аль хэдийн байршуулсан мөнгө тул бидэнд эрүүл, ноцтой донор хэрэгтэй байна. Баярлалаа Бид таны шуурхай хариуг хүлээж байна! Хүндэтгэсэн, доктор Люсьен