АТГ: Баянхонгор аймгийн удирдах албан тушаалтнууд 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргалаа

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ATG/зураг11 - 2022-03-07T150358.730.jpg

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрөгч долоо хоногт эрүүгийн 749 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 740 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. Түүнчлэн эрүүгийн 1 хэрэгт 24 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

“Б” нь Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан зэрэг гэх;

Авто тээврийн үндэсний төвийн салбарын удирдах албан тушаалтан “Д” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль авсан гэх;

Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний удирдах албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх;

Төв аймгийн сумын ИТХ-ын удирдах албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;

Баянхонгор аймгийн удирдах албан тушаалтан “Б”, “О” нар нь бусдаас 100.000.000 төгрөгийг хахууль авсан гэх.