Ч.Маралмаад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-нд болно

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:maralmaa osol/ars-1.jpg

Өнгөрөгч оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гарсан. Ч.Маралмаад холбогдох хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй. Тэгвэл тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн энэ сарын 11-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.