Гэрээсээ 10 тэрбум төгрөгөө хураалгасан С.Батдөл өмнө нь хулгайн хэргээр шийтгэгдэж байжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 4 сек
120
legacy:UBTZ/Батдөл (1).jpg

ЭЦГ-аас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж байгаа талаар бид мэдээлсэн.

С.Батдөл нь уг албан тушаалд 2021 онд томилогдсон ч маш богино хугацаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгагдаж байгаа юм. Тэрбээр албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож их хэмжээний шан харамж авч нүүрс тээврийн үйл ажиллагааны очер дугаарыг зохицуулан өгч авлига авдаг байсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байна.

Тэгвэл С.Батдөл нь өсвөр насандаа орон байрны хулгайн хэргээр шийтгэгдэж байжээ. Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээд ийнхүү төрийн албанд ажиллаж, авлиг хээл хахуулиар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй байгаа аж.

Сануулахад, тэрбээр өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр нэлээдгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валютыг хуримтлуулсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан байна. Мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах, худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг ноцтой баримтууд гарч шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ysnii hulgaich

  • З
    Зочин

    Үхсэн хулгайч вэ баахан авилгал өгөөд мултарч гарсан эгчдээ хэрэглээгүй гэж үзэж болох юуг байна даа

  • З
    Зочин

    Үхсэн хулгайч вэ баахан авилгал өгөөд мултарч гарсан эгчдээ хэрэглээгүй гэж үзэж болох юуг байна даа

  • Ж
    ЖЕНКО

    ХЭРЛЭН ДАРГА НЬ СУРАГГҮЙ БОЛЧИХСОН

  • З
    Зочин

    Ингэж баяжиж эх орноо цөлмөх эрх чөлөө олгосон ардчилсан намдаа баярлалаа. Ардчилал мандтугай үхэр монголчууд сөнөтүгэй.

  • I
    irgen

    хахаха завхарсан тэ

  • З
    Зочин

    MAN iinhan iim l hulgaich nariin armi daa

  • Х
    хулгайч хулгайчдаа л татагддаг байх

    хулгайч байсанг нь мэдэхгүй том албанд томилдог юм уу эсвэл хулгай сайн хийдэг болохоор нь хамтарч хулгай хийх гээд хажуудаа авчирдаг юм бол уу??

  • З
    Зочин

    Хэн ажилд тавьсан юм ...

  • З
    Зочин

    Манай улс төрчид нь хүүхэд байхдаа бүгд л хармааны хулгайч, орон байрны, малын хулгайч байсан шүү дээ.

  • И
    ИРГЭН

    хичнээн томоор хулгайлна тэчнээн баригдахгүй магдал бага. томчууд баригдсан нь ер байна уу?

  • З
    Зочин

    хэн сайн хулгай хийнэ тэр том амьдардаг монгол шүү дээ.