Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алджээ
00

Онцгой байдлын Ерөнхий газраас баярын өдрүүдэд гамшиг, осол, гал түймрийн нөхцөл байдал ямар байсан талаарх мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 21-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Харин зам тээврийн ослын улмаас 3 иргэн амь насаа алдаж, ахуйн гал түймрийн улмаас нэг хүн гэмтэж бэртжээ.

.webp)

