ГССҮТ: Шинийн 3-нд яаралтай тусламжийн тасгаар 346 хүн үйлчлүүлж, 8 яаралтай мэс засал хийжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:gemtliin emneleg/_MG_1262.jpg

Энэ оны хоёрдугаар сарын 23 буюу шинийн 3-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 346 хүн үйлчлүүлжээ. Үүнээс 260 нь нийслэл, 86 нь орон нутгаас ирсэн иргэд үйлчилгээ авчээ. Түүнчлэн мөн өдрийн байдлаар тус эмнэлэгт 330 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд 19 хүн эрчимт эмчилгээнд байна. Мөн 8 удаагийн яаралтай мэс засал хийжээ.