Нийтийн тээвэрт Ч:75 “Шинэ яармаг - Сонсголон -Таван шар“ гэх шинэ чиглэл нэмэгджээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:shine awtobus/н12.jpg

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэг, Буянт Ухаа-2 хороолол, Шинэ яармаг хорооллын иргэдийн зорчих эрэлтэд тулгуурлан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Ч:75 “Шинэ яармаг - Сонсголон -Таван шар“ чиглэл нь иргэдэд үйлчилж эхэлсэн байна.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.