Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
NBA: Лука Дончич, Кайри Ирвинг нар хоёул 40 оноо авч ялалт байгууллаа
00

Даллас Маверикс баг өнөөдөр ээлжит тоглолтоо Филаделпиа 76 багийн эсрэг хийж 133:126 харьцаагаар хожлоо. Даллас Маверикс багаас Лука Дончич 42 оноо, 12 ашигтай дамжуулалт, 7 удаа холын зайнаас шидэлт хийж оруулсан бол Кайри Ирвинг 40 оноо, 6 оновчтой дамжуулалт, 6 удаа холын зайнаас шидэлт хийж гүйцэтгэн багаа ялалтад хөтөлжээ.
Харин Филаделпиа 76 багаас Жөэл Эмбийд 35 оноо, 8 самбар авч багаа тэргүүлсэн бол Жэймс Харден 27 оноо, Тайрес Макси 29 оноо тус тус авчээ.
Д.Даваахүү



